Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлт амаргүй болж ирэх үедЗагвар

When Marriage Gets Hard

5-с 1 дахь өдөр

Ухаалаг хүн ууранд удаан. Гэмт дайралтыг өнгөрөөх нь түүний алдар суу. Сургаалт үгс 19:11



Удахгүй гэрлэх гэж буй зээ охинтойгоо эмээ нь өдрийн хоол идэхээр явжээ. Зээ охин нь эмээ өвөөгийнхөө гэрлэлтийг үргэлж бахдан биширдэг байв. Тэр яг л тэдний адилаар тавь гаруй жил гэрлэсэн хэвээр байхыг хүсэж байлаа. Тиймээс, тэр энэ боломжийг ашиглан хэрхэн гэрлэлтээ хүчирхэг байлгасан хэвээр байх талаарх мэргэн ухааныг эмээгээсээ олж авах боломжийг ашиглав. 



"Эмээ," гэж тэр хэлэв. "Асар удаан бас сэтгэл хангалуун байдалтай гэрлэлтийг олж авахын тулд та юу хийсэн бэ?" гэж асуув.



"Өө, маш энгийн," хэмээн эмээ нь ямар ч түгдрэх зүйлгүйгээр хариуллаа. "Гэрлэх үедээ би өвөөгийн чинь арван дутагдлыг жагсаахаар шийдсэн бөгөөд гэрлэлтийнхээ төлөө эдгээрийг би тэвчин өнгөрүүлэх сонголтыг хийсэн." 



"Тийм үү?" гэж удахгүй гэрлэх гэж буй зээ охин нь асуув. "Заримаас нь та хэлээч надад?" гэж тэрээр өөрийнхөө жагсаалтад оруулах зарим санааг олж авах санаатай үргэлжлүүлэв.



"Мэдэхгүй, би үнэндээ жагсаалтыг гаргаагүй. Миний уурыг хүргэх зүйл өвөө чинь хийх үед би өөртөө ингэж хэлдэг байлаа, 'Түүний аз болоход энэ арвын нэг нь.'"



Хэрэв та гэрлэсэн бол төгс хүнтэй гэрлээгүй болохоо аль хэдийнээ ухарсан байх. Хүн бүрт дутагдал, сул тал ба үл ойлгогдох байдал гэж байдаг. "Тиймээ," гэж хэлсэний дараа энэ нь ихэнхдээ газаргуу дээр ил гарч ирдэг. Гэвч хэн нэгэнтэй 7 өдрийн/24 цагийн турш амьдрах нь асар олон зүйлийг илчилдэг. Харамсалтай нь, алдаа хайх бол гэрлэлтэд тохиолддог хамгийн эмгэнэлтэй зүйлсийн нэг мөн. Аль аль талд олж болох хангалттай алдаа байдгаас аж. 



Харин бусдын алдааг өнгөрүүлэх нь бидэнд алдар сууг авч ирдэг гэж Сургаалт үг номонд Тэр хэлэхдээ гэрлэлтэндээ хайр ба нэгдлийн сүнсийг хэрхэн хадгалах зааврыг Бурхан бидэнд өгдөг. Үүнийг хийх нэг арга зам бол үргэлж тэр хүндээ итгэхээс эхэлдэг бай. Ханийнхаа алдаа, дутагдал эсвэл өвөрмөц онцлогуудынх талаар дүгнэлтийг яаран гаргах эсвэл хамгийн түрүүнд шүүхийнхээ оронд эхлээд хамгийн шилдэгийг төсөөл. Болж буй нөхцөл байдлыг ойлгохыг хичээх үедээ үүнийг асуулт асуух суурь дэвсгэрээ болго. Тэгээд үнэхээр алдаатай болох нь ил гарах юм бол (зарим үед ийм зүйл гарах нь дамжиггүй), зүгээр л өршөөгөөд өнгөрүүл. Үүнийг тоохгүй орхи. Бид нар ийнхүү хэлж байгаа учраас биш харин Бурхан хэлсэн учраас юм. 



Залбирлын хүчээр гэрлэлтэндээ бие бие рүүгээ улам ойртоход тань туслах "Гэрлэлтийнхээ дээрх ивээлийн залбирал" номыг, энэ линкээс авна уу


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

When Marriage Gets Hard

Гэрлэлтийн тэмцэлдээн хэнийг ч өвдөг сөгдүүлж болох хэдий ч хэцүү гэрлэлтийг гайхалтай сайхан болгон орвонгоор нь өөрчлөх Бурханы мэргэн ухаан Түүний Үгэнд байдаг. Нью Иорк Таймсын шилдэг борлуулалт бүхий Брүс Вилкинсон,...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Харвэст Хаус Паблишерс, Брүс Вилкинсон, Хээдэр Хэйр зэрэг зохигчиддоо талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.amazon.com/Prayers-Blessing-over-My-Marriage/dp/0736971858/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1548699562&sr=8-1&keywords=prayers+of+blessing+over+my+marriage -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна