Төлөвлөгөөний мэдээлэл

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 2 дахь өдөр

Хэрэв би буруу байвал яах вэ?



Зарим хүмүүс энэ асуултыг итгэлд нь халдаж буй мэтээр орчуулдаг. Гэвч хэрэв энэ хором итгэлийн хамгийн агуу боломж нь байвал яах вэ? Магадгүй бид соригдох шаардлагатай бөгөөд тэгснээр бидний үзэл бодол ба итгэдэг зүйлс маань шалгагдан, шинэчлэгдэх болно. Магадгүй Есүсийн дагалдагчид болохынхоо хувьд мэдрэх шахалтууд маань итгэхээр тэмцэлдэж буй нэгэнд нигүүлслийг боловсруулж бас илүү амьд, соёлын хувьд илүү холбогдсон итгэл өсөх орон зайг бий болгож байж болох юм. 



Түүхийн явцад, Бурханы хүмүүс цөллөгт байхдаа дуу хоолойгоо олсон байдаг. Ингэж л Библийн ихэнх хэсэг бичигдсэн аж. Ингэж л хувьсгал эхэлжээ. Хөөн зайлуулалтын зовлон шаналгаанд хэн болох нь төрөн гарчээ. Хэн болохоо олж мэдсэний дараа үүний онцгой, онцлог байдал ба гоо үзэсгэлэн нь үл итгэгч ертөнцийг эргүүлэн зохих байранд нь авч ирсэн.



Хэрэв энэ үнэн юм бол дэлхий эргэлзээг бидэн рүү шидэх үед бид сандрах хэрэггүй гэсэн үг. Айх зүйл огт үгүй. Ямар ч төрлийн эсвэл ямар ч эх сурвалжаас ирэх эргэлзээнээс айх зүйл нэг ч үгүй. Соёлын шахалт ч бай, амьдралын эмгэнэлтэй хүнд хэцүү асуудлууд ч бай, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд ч бай, сүнслэг байдлын төлөвшлийн өсөлтийн өвдөлт ч бай, эсвэл ямар нэгэн нуугдмал дотоод санаа зоволт ч бай эргэлзээ аянд тань сатаарал болох үед өмнө нь хэзээ ч байгаагүйгээр таныг урагш хөдөлгөх чадамжийнх нь төлөө та үүнд талархах хэрэгтэй.



Эргэлзээ бол түүхийн төгсгөл биш; үүний доторх тодорхойгүй байдал л түүхийн төгсгөл юм. Эргэлзээ бол хүсэн хүлээгээгүй байсан нууц; шийдэгдээгүй, хоргодсоор байх асуулт. Эргэлзээ бол дэлгэцнээс хараагаа салгаж чаддаг ч байсан болоосой гэж хүсэх хэдий ч суудалдаа хадагдан, нээлттэй аман дотор чинь идээгүй попкорн байх агаад, хажуу дахь хүнийхээ гарийг чанга базахтай адил.



Амьралынхаа түүхийг ахин дүгнэж цэгнэхэд эргэлзээ таныг шахдаг. Үнэ цэнэ тань юу вэ? Та юунд үнэхээр итгэдэг вэ? Аль зүгт та явахыг хүсэж байна вэ? Хоёр эргийн хооронд тогтсон ус мэт салаалах үр дүнд зориулсан орон зайг эргэлзээ бий болгодог. Та Бурхан руу эсвэл Түүнээс холдон сэлж болно. Та итгэл рүү эсвэл эргэлзээ рүү хүрч болно. Сонголт нь таных. Эргэлзээ бол үнэндээ төвийг сахигч; эргэлзээгээрээ та яах нь юунаас ч илүү чухал байдаг. 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна