БУРХАН + ЗОРИЛГО: Христитгэлтэн зорилгоо хэрхэн тавих вэЗагвар

ӨДӨР 5: Хэрэв би дуусгаж чадахгүй бол яах вэ?
Сайн зорилтууд таны санаанд байх бөгөөд Бурхан таныг чиглүүлнэ гэдэгт та найддаг. Гэвч хэрэв та бүтэлгүйтвэл яах вэ? Та дуусгаж чадахгүй байх вий, алдаа гаргах вий, Бурханыг гонсойлгох вий гэж айдаг.
Нэрд гарсан хэллэг байдаг: "Тэр өөрийгөө хийж чадна гэдэгт итгэсэн учраас тэр хийж чадсан." Харин Бурханы Үг бидэнд гүн, эрх чөлөөг олгохуйц үнэнийг илчилдэг: Тэр өөрийгөө хийж чадахгүйгэдэгтээ итгэсэн учраас Бурхан түүний оронд хийсэн. Найз минь, та бүхнийг хийх шаардлагагүй. Таниас төгс байдлыг Бурхан шаарддаггүй. Тийм ч учраас биднийг авруулахаар Тэр Есүсийг илгээсэн-сул дорой байхад минь хүч минь байхын тулд, биднийг чиглүүлэн, бидэнд замыг заахын тулд мөн гэмийн төлөөх шийтгэлийг Өөртөө үүрэх Аврагч бидэнд хэрэгтэй болохыг Тэр урьдаас мэдсэн. Бурханаар удирдагдсан зорилтыг Сайн мэдээ цэнэглэдэг бас унах үед минь эргээд зөв замд орохын тулд идэвхитэй байхад энэ нь бидэнд тусалж байдаг. Таны чадахгүй үед Тэр чаддаг Нэгэн. Үнэндээ, Тэр үүнийг аль хэдийнээ загалмай дээр үйлдсэн. Хүрэх, эс хүрэх зүйл чинь юу ч бай хамаагүй таны болоод миний өмнөөс Бурхан үхлийг аль хэдийнээ ялсан! Түүний хувьд ямар нэгэн үзэсгэлэнт зүйл болгож чадахгүй таны алдаа гэж нэг ч байдаггүй.
Эдгээрийг нэгтгэцгээе:
- Бурханаар удирдуулсан зорилтууд ба ухаалаг төлөвлөлтөн дээр
- Түүний мэргэн ухааныг эрж хай . Тэр үүнийг танд өгөх болно! Том зорилтууд дээрээ болон зорилтуудын хоорондох энгийн мэт санагдах алхмууд дээрээ
- итгэлийн алхамын хий.
- Үүнд хүрэх явцдаа олон алдаануудыг гаргах үед чинь таны дээр Өөрийнхөө нигүүлслийг цутгах болно гэдэгт нь Түүнд найд--учир нь та алдаа гаргах нь дамжиггүй! Гэвч зорилтууд чинь яг Түүнд рүү чиглэсэн байх үед та хэзээ ч усан онгоцоо орхих хэрэггүй болдог. Яагаадгэдгээс хэрхэн зорилгодоо хүрсэн бэ гэдэг чинь тийм ч чухал биш болохыг мэдэхийн хамт хүч чадал, мэргэн ухааныг эрэн Түүн рүү та эргэх болно.
Надтай хамт залбирна уу: Эзэн, амьдрал өгөгч Таны Үгэн дотор өнгөрүүлсэн цаг хугацаа ямар их адал явдал байваа! Сурсан зүйлийнхээ талаар ямар нэгэн зүйлийг хийхэд, юунаас ч илүүтэйгээр Есүсийн сайнмэдээг хуваалцахад надад туслаач. Том, жижиг бүхий л зорилтууд минь намайг Таны хөл рүү хөтөлдөг байгаасай. Мөн бүдрэх үед минь өөрчлөгч нигүүлслээ надад сануулаач. Миний амьдрал дахь Таны зорилгын төлөө амьдрахад намайг шахахын тулд тэр нигүүлслээ Та ашиглаач! Есүсийн нэрээр залбирлаа. Амен!
Энэ төлөвлөгөөний тухай

Христитгэлтэн хүний хувьд зорилго тавих нь зөв үү? Таны зорилго Бурханаас уу эсвэл өөрөөс үү гэдгийг яаж мэдэх вэ? Христитгэлтэн хүний зорилго ямархуу байх хэрэгтэй вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Үгийг ухан судалж, мөн нигүүлслээр дүүрэн зорилго хэрхэн тавих талаар тодорхой ойлголт, чиглэлийг олж авах болно!
More