Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 2 дахь өдөр


Ямар агуу "Христийн мэндэлсэн баярын гайхамшиг" вэ!


Аврагчийг илгээх болно хэмээн Бурхан анх удаа амласныхаа дараа хүмүүс болох сав суулганууд: эш үзүүлэгчдээр дамжуулан ирэх Хааны талаарх тодорхой үнэнүүдийг Тэр илчилж эхэлжээ. Есүсийг төрөхөөс 680 гаруй жилийн өмнөөс Аврагч онгон эхээс төрөх, Бурхан Өөрөө хүний биеэр ирэх талаар Бурхан эш үзүүлэгч Исаиад хэлсэн. Энэ тунхаглалын үнэн зөв нь үнэхээр гайхамшигтай байсан, ялангуяа энэхүү амлалтын үр жимсийг дэлхий ертөнц хэдэн зуун жил хүлээх байсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Гэвч Есүсийн төрөлт, амьдралын талаар биелэгдсэн 108 эш үзүүллэгийн зөвхөн нэг нь л энэ байлаа.


1958 онд алдартай математикч, одон орон судлалын профессор Петр Стонер Мессиагийн талаарх эш үзүүллэгүүдийн биелэх боломжуудыг судлан, тооцоолжээ. 108 эш үзүүллэгүүдээс зөвхөн 8 нь биелэх боломж 100,000,000,000,000,000-д нэг л байх боломжтой гэсэн үр дүнд хүрсэн аж. 108 аас зөвхөн 8 нь шүү! Энэ нь Христийн мэндэлсэн баярыг түүхэн дэх хамгийн гол чухал гайхамшгуудын нэг нь болгож байна гэсэн үг.


Энэхүү гайхамшигт баярыг бид тэмдэглэх үедээ Есүс энэ дэлхий дээр ирэхийг зөгнөсөн нь ямар ховор тохиолдол байсныг ойлгохыг хичээгээрэй. Төсөөлөхийн ч аргагүй зүйл бол энэ мөн! Бидний хариу үйлдэж чадах цор ганц зүйл бол магтаал дотор-талархалтайгаар, айдастайгаар байх л юм. Бурханы хүч чадалд хязгаар гэж үгүй хэмээн Үг бидэнд хэлдэг, эдгээр тоо ч үүнийг нотолж байна. Түүнийг харан гайхширахгүй байхын аргагүй.


Залбирал: Ааваа, Та бол үнэхээр гайхалтай Нэгэн. Түүнийг төрөхөөс ч өмнө Есүсийн түүхийг Та хэрхэн шаглан урласан талаар тунгаан бодоход миний оюун ухаан хүршгүй. Таны хязгааргүй хүч чадал, мэргэн оюун ухааныг би гайхшираад ч баршгүй. Хүүгийн тань гайхамшгийн төлөө Тандаа талархъя. Та ямар агуу болохыг үргэлж санасан хэвээр байхад надад туслаач.


Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна