Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 10 дахь өдөр

Сэтгэл хангалуун амьдралаар амьдарч сурах нь



Дотоод сэтгэл ханамжтайгаар амьдрахын тулд таны амьдралын бүхий л анхаарлын төв нь Эзэн Есүс Христ байх ёстой. 



Өөрийн амьдрал дахь асуудал, нөхцөл байдлаас болж хэдэн цаг хөрвөөж, нойроо хулжаасан шөнүүдийг өнгөрөөсөн цаг мөч миний амьдралд байсан. Надад тохиолдсон асуудал, яриа, шүүмжлэлийн талаар бодож, орондоо хөрвөөж, шийдэж чадахгүй юм шиг санагдаж байх үед миний хийж чадах хамгийн сайн зүйл бол зүгээр л өвдөг сөхрөөд: “Үүнийг даван туулахад надад туслаач. Зөвхөн Танд л анхаарлаа хандуулахад надад туслаач" гээд Бурханд залбирах хэрэгтэй юм байна гэдгийг олж мэдсэн явдал юм.



Эзэн дээр анхаарлаа төвлөрүүлэх үед нойр хүрэх нь элбэг тохиолддог бөгөөд тэр нь тухайн нөхцөл байдалд миний сэтгэлийг хэрхэн яаж эргүүлж, ямар хариу үйлдэл үзүүлэхийг шалгадаг. Миний анхаарал бусдын ярьсан зүйл, эсвэл тохиолдож болох зүйлс бас тулгарсан бэрхшээл дээрээ төвлөрсөн үед унтахад хэцүү байдаг. Сонголт нь маш энгийн. Их Эзэн ба түүний бялхам дүүрэн халамж, хамгаалалт, хайрын тухай, эсвэл таныг халамжлах гэж оролдож буй хүмүүс бас таны амьдралыг сүйтгэх эсвэл үзэн ядаж буй бүх хүмүүс, болон тэдгээр нөхцөл байдлын талаар бод.



Эзэний тухай бодох нь бидэнд амар амгаланг авчирдаг. Бусад зүйлийн талаар бодох нь ихэвчлэн сэтгэлийн түгшүүр, айдас, санаа зовнилыг түр зуур л намжаадаг. 



Эзэн дээр анхаарлаа төвлөрүүлэхдээ, яг тэр мөчид та Түүнтэй ямар харилцаатай байгааг мөн энэ нөхцөл байдалд тантай хамт байгаа Түүнийг л харах нь чухал юм. Маш олон хүмүүс Бурханыг хол байдаг гэж боддог. Бурхан тэдэнтэй ойрхон байгаа, тэдний амьдралд шууд оролцох боломжтой гэж хардаггүй. Үнэндээ бол, Тэр өдөр бүр, хором мөч тутамд бидэнтэй хамт байдаг.



Миний байж үзсэн хамгийн тайван амгалан газар бол—Галил нуур. Олон жилийн өмнө би далайн эрэг дээр байх үедээ амар амгалан гэж үүнийг л хэлэх байхдаа гэж бодож байв. Гэсэн хэдий ч өнөө үед, ихэнх хүмүүс үүнийг амар амгалан гэж бодохгүй байх. Тэндээс Сир болон Ливан хэдэн аравхан милийн зайтай байдаг. Хүмүүс Израилийг дэлхийн хамгийн аюултай, халуун цэг, бараг л амар амгалан байдаггүй газар гэж боддог.



Гэхдээ би тэнд маш их амар амгаланг мэдэрсэн. Яагаад вэ? Учир нь би тэнд Их Эзэнийг мэдэрсэн. Би Түүний оршихуйг мэдэрсэн.



Нүдээ аниад Их Эзэн миний хажууд Галил нуурын дэргэд явж байгааг харах нь надад амархан. Эзэн миний хажууд алхаж байгааг төсөөлөхөд надад хялбар байсан. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд байдаг олон сайхан байгалийн үзэсгэлэнт газруудад ч боломжтой.



Эдгээр орчин амар тайвныг өгдөггүй. Энэ бол амар амгалан буй орчинд зүрх сэтгэлээрээ мэдэрдэг Бурханы талаарх ойлголт юм. “Бурхан надтай хамт байдаг” гэдэг ойлголт нь миний амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох үед эргэцүүлж, төсөөлж, сүнслэг нүдээр харж чаддаг байхад маш чухал ойлголт юм.



Найз минь, та хаана ч байсан хамаагүй, Есүс бол сэтгэл хангалуун байдлын цорын ганц эх ундарга юм. Их Эзэн тантай хамт амар тайван дунд алхаж байгааг олж хараарай. Түүний оршихуйг мэдэр. Таны амьдралд ажилладаг Түүний гайхалтай хүч, эрх мэдлийн талаар мэдэж ав. Итгэснээр та Христтэй хувьчилсан харилцаатай болж, таны амьдралд Түүний оршихуй, хангамж бялхам дүүрэн байж, жинхэнэ амар амгаланг мэдрэх болно гэж би амлая.






Хэрэв та тодорхой бус нөхцөл байдлын үймээнтэй тэмцэлдэн байгаа бол энд дарж, хэрхэн амар амгалан амьдрах талаар олж мэдээрэй.




Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна