Төлөвлөгөөний мэдээлэл

Минималист орон гэрЗагвар

The Minimalist Home

5-с 5 дахь өдөр

Үр жимс гаргах нь



Минималист амьдрал бол зорилгодоо хүрэх амьдрал юм. Тэрхүү зорилго нь магадгүй зоримог, харагдахуйц, анхаарал татахуйц—"том" байж болно. Гэвч энэ нь заавал ийм байх албагүй. "Жижиг" мэт санагдах зорилгодоо хүрэхийн тулд та хайраар бас даруугаар үйлдэх юм бол энэ нь таны амьдралд агуу их үр нөлөө үзүүлж болох юм.



Хэрэв бид хянамгай байх юм бол энэхүү минимализмийн аяллыг эхлүүлэх үедээ анзаарч хараагүй—тэртээ хол орших агуу оргилыг зэрвэсхэн харна. Энэ бол биднээс хамаагүй том зорилго юм. Биднээс хамаагүй том зорилго. Бидний амьдралд өгөгдсөн үнэ цэнтэй зорилго бол энэ мөн.



Зарим хүмүүсийн хувьд энэ зорилго гэр бүл дээр нь: тэдний хань ижил, хүүхдүүд, эцэг эх эсвэл хамаатнууд дээр нь төвлөрсөн байдаг.



Бусад хүмүүсийн хувьд энэ зорилго нь тодорхой шалтгаантай байх нь бий: орон гэргүй байдал, хүрээлэн буй орчин, амьтад, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бусад ямар нэг зүйлсэд төвлөрсөн байдаг.



Зарим хүмүүсийн хувьд тэд ажил дээрээ хангалттай цалин авалгүй бусдад үйлчлэх замаар карьер эсвэл ажилдаа илүү том зорилгоо олж харах ч боломжтой.



Бурханы хаанчлалыг босгон байгуулахад зориулж хүн бүрд тодорхой үүрэг оноосон байдаг. Таны дотор ямар хүсэл эрмэлзэл дүрэлзэн асаж байна вэ? Ямар боломжууд таны өмнө гарч ирж байна вэ? Ямар хэрэгцээг та хангаж чадах вэ?



Орон гэрийнхээ эд зүйлсийг багасгахын ашиг тусыг бүхий л утгаар нь хүрт. Гэхдээ таны дотор биш гадна байгаа тэр зорилгуудаа эрж хайн зорилгынхоо төлөө улам хол алхаарай.



Минимилизм биднийг материаллаг эд зүйлсийг өмчлөх тал дээр эсрэг байр суурьтай болгож, харин өөрийн зорилгын төлөөх хүсэл эрмэлзлийн замд биднийг сайнаар өөрчилдөг. Бид хийхийг хүссэн зүйлсээ хийж байсан ч (Килиманжора ууланд авирах), амьдралын өөр хэв маягт шилжиж байсан ч (гар урлал онлайнаар зарахаар оффисын ажлаа орхих) эсвэл ард иргэдийн төлөө нийгмийн сайн үйлсийн хөдөлгөөнийг удирдаж байсан ч (хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн) бид өөрсдөө магтагдахын тулд биш харин үйлдэл нь өөрөө сайн зүйл учраас бид үүнийг хийж эхэлдэг юм.



Энэрэнгүй байдал, мэргэн ухаан, саруул ухаан, даруу байдал, шударга зан, алиа хошин байдлыг бусдад харуулан энэхүү зорилгодоо хүрдэг. Энэхүү давуу талууд нь материаллаг байдлын цэвдэг үнэ цэн болох шунал, өөрийн болгох эрмэлзэл, бусдад гайхуулах зэрэг талыг түлхэх үед бидэнд ирдэг. Түүний дуудлагаас биднийг сатааруулж байгаа эд зүйлсийг гаргах замаар бид Бурхан руу ойртох үед Ариун сүнсний үр жимснүүд болох: хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит зан, дөлгөөн зан, өөрийгөө захирахуйг амьдралдаа бид олж харж эхэлдэг.



Минимилизм үр хүүхдүүдэд маань болон тэднээс хойших олон үеүдэд, энэ дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн амьдралыг өөрчилнө гэдэгт би итгэдэг.



Өнөөдрөөс эхлэн таны амьдрал ч гэсэн сайнаар өөрчлөгдөх болтугай.



Таны амьдрал дахь Бурханы дуудлагыг та хэрхэн тодорхойлох вэ?


Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Minimalist Home

Зохиогч Жошуа Бэкэр хүмүүс өөрсдийн эд зүйлсээ зохистой хэмжээнд цөөхөн болгох үед—энэ үйл явцдаа өөрсдөө ч гэсэн өөрчлөгдөж улмаар гайхалтай өөрчлөлт бий болдог болохыг анзаарчээ. Энэхүү чимээгүй цагаар өөрт буй эд зүйл...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/250883/the-minimalist-home-by-joshua-becker/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна