Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Сүнс гэж хэн бэ?Загвар

Who Is the Holy Spirit?

6-с 1 дахь өдөр

Ариун Сүнс гэж хэн бэ?


Төсөөлөөд үз: Чи аялалаар явж байна, утсаараа инстаграм орж зурагнуудыг гүйгэж харангаа чихэвчээрээ хөгжим сонсоод л. Гэнэт, та юу ч хийж чадахаа больж, өөрийн удирдлагаа алддаг. Одоо хангалттай, Spotify-ыг салгаад, хөгжмөө зогсоогоод, таны бүх интернэт орчин салж та зөвхөн өөрийнхөө л бодолд үлдэх болно. Ямар ч дуу сонсохгүй. Хэн нэгэнтэй чат бичихгүй. Таны хэрэглэж буй технолгиуд гацах үед та машиндаа fm, радио явдагийг санана. Та товчлуур дээр дарах үед, машинд радио явж эхэлнэ.


Радио яг л ид шид шиг. Ухаалаг утас хэрэггүй, найдваргүй болж, харин бидний мэдэх хуучны найдвартай радио маань ганц товч дарахад л нам гүм байсан орчныг маань дуу чимээгээр дүүргэдэг. Долгион тааруулах товч дээр дарах үед радиогоор Ариунаагийн дуунаас Болдийн дуу руу шилжиж болдог. Ямар нэгэн цахилгаанд залгах шаардлагагүй. Баттерай нь дуусахгүй. Радио бол дуу хоолойг агаараас агаарт дамжуулагч юм.


Ариун Сүнс ч бас яг л ид шиг шиг, зарим үед жоохон аймаар ч юм шиг. Тэр хаа сайгүй байдаг. Тэр яг одоо чамайг энийг уншаад сууж байхыг хүртэл харж байдаг. Жоохон сонин биш гэж үү? Таны эргэн тойрон дох агаарт Бурханы дуу хоолой сонсогдож л байдаг яг л радио шиг. Харин та Бурханы дуу хоолойг ялган сонсож, Бурханы танд хэлж буй үг болон үйлдлээрээ Бурханыг таньж мэдэхгүй бусад хүмүүст үлгэр дуурайлал болгон харуулаарай.


Ихэнх хүмүүс энэ зүйлийг хийхээ мартчихдаг, гэхдээ Бурхан үргэлж тантай ярилцахыг хүсдэг. Та ойлгож байна уу? Бурхан үргэлж тантай ярилцахыг хүсэж байдаг, тэгээд тэр таныг Өөрийн үгээрээ дүүргэхийг хүсдэг. Тэр дандаа чанга ярьдаггүй, гэхдээ Бурханы дуу хоолой таны дотор сонсогддог. Түүний дуу хоолойг өөрийн бодол санаанаас ялган сонсож сурах хэрэгтэй. Учир нь хүмүүс хүн бүр Бурханы дуу хоолойг өөр өөр замаар сонсдог.


Заримдаа, Ариун Сүнс яг л таны толгой дотор эргэлдэж байдаг бодлууд шиг л орж ирдэг. Заримдаа, Тэр таны толгойд яг л зураг шиг орж ирдэг. Харин зарим үед, Тэр танд зүүд зүүдлүүлж, зүүдээр дамжуулан ярьдаг. Ихэвчлэн, чамайг библэ уншиж байх үед чиний Бурханы амьд үгээр дамжуулан шинэ шинэ арга замаар ярьдаг.


Есүс бидэнд биднийг хэзээ ч орхихгүй гэж амласан ба энэ амлалтыг нь Ариун Сүнс биелүүлдэг.
Та Христийг дагахаар шийдсэн үед Ариун Сүнс хөдөлж эхэлдэг. Бид Ариун Сүнсний гэр орон болдог. Тэр ярьж эхлэх үед, Түүний дуу хоолой таны дотроос гардаг. Өнгөрсөн цаг хугацаанд та Бурханы дуу хоолой гэж мэдэхгүйгээр Түүнийг сонсдог байсан бол яах вэ?


Тэгэхээр, та өөрийнхөө амьдралыг хар бараан, ганцаардмал ангал руу удирдаж байгаа юм шиг санагдвал энэ бол Худлаа гэж хэлмээр байна. Юу ч болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг санагдвал бүү санаа зов Ариун Сүнс тантай үргэлж хамт байх болно. Зөвхөн таны бодлоор дамжуулан Тэр таны амьдралыг өөрчилж, итгэл найдварыг тань батжуулж, хүч чадлыг тань нэмэгдүүлж, баяр хөөрөөр дүүргэж бас таныг ямар ч үед урамшуулж чадна. Та Ариун Сүнсийг илүү сайн сонсож сурвал амьдрал дундах хар бараан бүхий л талбаруудаас таныг хамгаалж, холуур явахад тань тусалж чадна.


Дараагийн өдрүүдэд бид Ариун Сүнс гэж хэн бэ? Яагаад Ариун Сүнсгүйгээр бид бурханлаг амьдарч чадахгүй вэ гэдэг талаар сурах болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Who Is the Holy Spirit?

Ариун Сүнс бол Таны дотор оршигч Бурхан ба таны бодол санаанд нөлөөлж, таныг Бурхан руу илүү ойртоход тань туслан таныг хөтөлдөг. Тэр үргэлж таныг заавал сайн эсвэл зөв зүйлийг хийх албагүй харин Бурханы зүйлийг хийх нь ...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан Life.Church-ын хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.life.church хаягаар зочлоорой.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна