Төлөвлөгөөний мэдээлэл
Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирахЗагвар
"Залбирлын зорилго"
Есүсийн залбирлын талаарх сургааль нь эхэндээ дур булаам санагдах ч, үнэндээ үүнээс хамаагүй сэтгэл хөдөлгөхүйц юм. Хурсан олныг Есүс тэдэнд зүрх сэтгэлийнх нь гүн гүнзгий хүслийг өгөх гайхамшигт амлалтаараа гайхшруулсан. Энэхүү амлалт нь хэд хэдэн шалгууртайгаар өгөгдсөн. Ямар ч сануулгагүйгээр, бид өөрсдийн ямар агуу болоход, амжилтуудад, эсвэл хувийн аз жаргалдаа хэт анхаарч эхлэх үед, далд цохилт ирэх болно. Энэ хэллэг таньд ойлгогдохгүй байгаа бол, энэ нь зодоон тулаанд хэрэглэгддэг хэллэг юм. Энэ нь төсөөлөөгүй цохилтоор цохих, ихэвчлэн гэдэс рүү цохих цохилт бөгөөд өрсөлдөгч чинь таамаглах аргагүй ба өрсөлдөгчийн чинь өвдөгийг сөхрүүлдэг.
Есүст ийм байдалтайгаар та баригдахыг хүсэхгүй байгаа бол, эх хэл дээр ба утгаар нь яг юу гэж Тэрээр хэлснийг та ойлгох хэрэгтэй. Англи хэлтэй адил, эртний Грек хэлэнд олон утгатай үг элбэг. Ийм үгнүүдийн нэг бол тийло. Энэ нь Шинэ Гэрээнд 213 удаа олон төрлийн утгаар илэрхийлэгдсэн үг юм. Тийло бол "хүсэл" эсвэл "тэмүүлэл" гэсэн үгсээр орчуулагдаж болох үг бөгөөд Библи зарим орчуулгуудад эдгээр утгаар орчуулагдсан байдаг. Гэвч үүнээс хамаагүй баялаг утгыг илэрхийлэх үг нь "дуртай" эсвэл магадгүй "дуртай байдал" юм.
Залбирлын хил хязгаарыг Есүст тэлж байгаа. Тэрээр таныг юуг хүсч байгаагаасаа хамаагүй илүүг гуйхыг санал болгож байна. Өөрсдийнхөө хүсч буй зүйлсийн хүрээнд л хариултаа авахаар тийм амлалт бидэнд өгөгдсөн бол энэ гайхамшигт сургааль нь ямар сул дорой болж хувирахыг төсөөлөөд үз. Таны хүсэл маш хязгаарлагдмал. Нөгөө талаас нь авч үзвэл,юуны ч төлөө өөртөө итгэлтэйгээр дуртайяа залбирдаг байх нь ямар ч хил хязгааргүй бас "Есүс, Та надад зориулан юуг хүсч байна вэ?" гэсэн залбирлыг агуулсан байж болох юм.
Есүс зүгээр юуг хүсч байгааг тань асуугаагүй; Тэрээр асуумаар байгаа бүхнээ гуй гэж хэлсэн. Бүхлээр нь энэ бүлгээс харахад Есүсийн хэлсэн зүйлд сохроор итгэхэд үнэхээр хэцүү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирлаар дүүрсэн амьдрал болох адал явдалд шумба. Бурхантай дотно харилцааг тогтоохын хажуугаар хэрхэн том зүйлсийн төлөө- зааныхаа төлөө- залбирч сурах аялалд Пастор Адам Стэдмиллэртэй хамт гар. Энэ долоо хоногийн ун...
More
Давид Си Күүкэд энэхүү уншлагийн төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://www.dccpromo.com/praying_for_your_elephant/-с авна уу