Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 92 дахь өдөр

ТӨЛӨӨС БА ҮНЭ ЦЭНЭ

"Баян бас алдартай амьдралын хэв маягууд"-ыг хараад та алмайрах үе гарч байсан уу? Маш их баян чинээлэг хүмүүсийн замбараагүй байдлыг тухлан сууж үзэх хамгийн урд эгнээг медиа бидэнд санал болгодог. "Амжилт"-ын үлгэр дуурайл мэтээр тэдний байшингууд, машинууд, хувцаснууд болон хоббинууд бидний өмнө жагсан байдаг. "Амжилттай байх үед чинь хүмүүс магтан хүндэлдэг" гэдэг үнэн биш гэж үү?

"Сайн сайхан амьдралыг" олж авахыг төлөөх зав чөлөөгүй байдлаас үл шалтгаалан, хичнээн этгээд эсвэл үнэтэй байсан хамаагүй, үнэ бүхий зүйл бүхэнд мөнхийн улсын ямар ч үнэ цэнэ байдаггүй нь инээдтэй биш гэж үү? Мөнхийн ач холбогдолд төвлөрөх байдлаар материаллаг эд зүйлсийн араас хөөцөлдөхтэй тэмцэхэд нь хүүхдүүддээ тусла. Энэ мессэжийг хамгийн үр дүнтэйгээр хүргэх арга бол үгээрээ бус харин үлгэр жишээгээрээ үзүүлэх юм. Энэ хэсэг дээр таньд байж болох ямар нэг нууцлаг толбо байгаа бол түүнийг тань ил гаргаж өгөхийг Бурханаас гуйхад зориулан цаг гарга. Таны хамгийн ихээр үнэлж дээдлэдэг зүйлсийг хамгийн илүү үр өгөөжтэйгээр илтгэн харуулахуйц хичнээн жижиг ч бай хамаагүй нэг л өөрчлөлтийг хийхэд өөрийгөө зориул.

Төлөөсийг үнэ цэнэтэй андуурахгүй байхыг хүүхдүүддээ зааж өг.

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com