Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 8 дахь өдөр

АМЬДРАЛДАА "ЗАХ ХЯЗГААРЫГ" ТОГТООХ

Тухайн үеийн чуулганы үед, дагалдагчдын хувьд бүх зүйлсийг хийх нь үнэхээр боломжгүй болж ирсэн. Тэднээр хийлгэхийг хүсч буй зүйлүүд үнэхээр их болж ирсэн. Хэмжээнээс нь хэтэрсэн болохыг ухаарснаар тэд зарим үүргүүдээ, тэдгээр ажлуудыг хийж чадахуйц Бурханлах хүмүүсийг сонгон, тэдэнд даатгасан. Тэд Стефан болон бусад эрчүүдийг өдөр тутмын ажлыг хийлгэхээр сонгосон нь тэдэнд "залбирал болон Үгийн үйлчлэлээ үргэлжлүүлэх" (Үйлс 6:4) бас амьдралд нь шаардлагатай байсан тэр "зах хязгаар"-ыг тогтоох боломжийг олгосон.

Бусдын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хэр олон удаа та залбирал болон үйлчлэлээ орхидог вэ? Бусдад даатгах боломж байгаа болов уу?

Тэр цагаа гэр бүлдээ зориулж байгаа хэдий ч Бурхантай өнгөрүүлэх цагаа орхигдуулах нь таньд хоосон бас үр ашиггүй мэт мэдрэмжийг үлдээх боломжтой. Хэцүү цаг үе ирэхэд хүчтэй байхын тулд сүнсний эрүүл мэнддээ анхаар.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com