Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 26 дахь өдөр

ШИЙТГЭЛҮҮД

Бидний хүүхдүүдийн амьдрал дахь Бурханы төлөвлөгөө бол тэд маань биднээс хамааралтай байдлаа эрс багасган улмаар тусдаа гарах байдаг. Насандаа тохирсон сонголтуудыг хийх болон тэдгээр сонголтуудынхаа үр нөлөөг амсах боломжийг тэдэнд олгох замаар насанд хүрэх үед нь шаардагдах чадварыг хөгжүүлэхэд нь бид туслах боломжтой.

Сайн шийдвэр гаргагч байхад суралцах нь зайлшгүй эзэмших шаардлагатай чадвар бөгөөд ийнхүү суралцах явцдаа хүүхдүүд алдааг гаргах нь зайлшгүй. Та тэднийг зовж буйг харахыг үнэхээр хүсдэггүй учраас алдаа гаргахаас нь хамгаалах эсвэл хүүхдүүдээ шийтгэлээс аврахыг хичээх байдлаар соригдох болно. Алсын хараатай байхад та өөрөө суралц бас таньтай хамт байхдаа алдаа гаргахыг нь зөвшөөрөх эсвэл хожим нь амьдралд эрсдэл өндөр болох хүртэл суралцах боломжийг нь хойшлуулахын — аль нь илүү зовлонтой байх вэ? гэдгийг өөрөөсөө асуу.

Алдаанаас гарах үр дагавартай нүүр тулахыг та хүүхдүүддээ олгосноор, тэднийг чадвартай насанд хүрэгчид болгоход бэлтгэж байгаа юм.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com