Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 4 дахь өдөр

Таны надаар үйлдүүлэхийг хүссэн зүйлийг би үйлдэх болно



Бидний хэзээ ч дуусгаж чадахгүй агуу "хийх зүйлсийн" жагсаалтыг бидэнд өгөхөд Бурханыг урьж байгаа мэтээр Бурханы биднээр үйлдүүлэхийг хүсч буй зүйлийг үйлдэх нь айдас төрүүлэм санагдаж болох юм. Биднээр үйлдүүлэхүйц хэр олон зүйл байдаг вэ? Есүсийн бүхий л тушаалуудад дуулгавартай байхын тулд бид хаанаас эхлэх ёстой вэ?



Фарисайчуудын нэгэн адил хүмүүс Есүсийг үзээгүй болох нь Сайн мэдээнээс тодорхой харагддаг. Фарисайчууд зөвт байдлыг адармаатай, боломжгүй магадгүй хүсэх ч юм биш мэтээр харагдуулсан. Уулан дээрх сургаалдаа энэ бүхнийг Есүс маш энгийнээр, бидний хийх ёстой зүйлийг нэг л өгүүлбэрт багтаан харуулсан байдаг: "Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй" (Матай 7:12). 



Энэ нь магадгүй сүрдмээр зүйл мэт санагдаж болох хэдий ч өнөөдрийнхөө талаар бодоод үз: ажлаа хийж байхдаа, хичээл дээрээ, гэр бүлээ авч явж байхдаа амьдралын энгийн зүйлсийг хийж бас арын албыг дааж явахдаа та магадгүй төрөл бүрийн хүмүүстэй уулзаж болох юм. Сошиал медиагаар та магадгүй бусад хүмүүстэй холбогдож болох юм. Өдөр тутмын амьдралаа авч явах үедээ тохиолдлоор хүмүүстэй уулзаж болох юм.



Өнөөдөр ямар ч хүнтэй таарсан тэр хүнийг та өөртэйгөө хэрхэн харьцаасай гэж хүсэх вэ?<2>  Есүсийн биднээр үйлдлүүлэхийг хүсэх зүйлийг үйлдэх гэж тэдэнтэй тийнхүү харьцахыг хэлдэг. Мика 6:8 бид юуг үйлдэх талаар авч үзэхэд туслах гурван зүйлийн талаарх санааг бидэнд өгдөг: бусдад ямар ч алагчлалгүйгээр зөвийг үйлд, энэрлийг хэрэгцээтэй хүмүүст хайрла, өөрсдийгөө бусдаас дээр эсвэл илүү чухал гэж үзэлгүйгээр өөрийн Бурхантайгаа даруухнаар алх.



Бурханы биднээр үйлдүүлэхийг хүсэх зүйлийг үйлдэх нь хүнд хэцүү үед өвөрмөц эсвэл асар хэцүү зорилт мэтээр бодох нь амархан байдаг. Гэвч ихэнхдээ бидний анзааралгүй өнгөрдөг зүйл гэвэл энгийн, үл анзаарагдах үед Бурханы биднээр үйлдүүлэхийг хүсэх зүйлийг үйлдэх нь л чухал аж. Бууж өгөх эдгээр өүүхэн, өдөр тутмын үйлс итгэлийг маань өсгөн, урамшуулдаг бөгөөд улам илүү хүнд үед Түүний биднийг хэрхэн аяглаасай гэж хүсч байдаг тэр л зүйлд биднийг бэлтгэдэг аж. Хэлсэнээ хийх, ялангуяа ингэснээр золиос эсвэл хувийн төвөг бэрхшээлийг учруулах үед бид үүнийг үйлдэх энгийн зүйл байх боломжтой. 



Өнөөдөр Тэрээр таниар хийлгэхийг хүсэх зүйлийг үйлдэх хүч чадал, мэргэн ухааныг та Бурханаас гуйхыг хүсч байна уу? Өнөөдөр хийх зүйл бүрийнхээ төлөө залбиран гуй тэгээд Тэрээр таниар хийлгэхийг хүсэх зүйлийг үйлдэх хүч чадлыг Бурханаас гуйн залбир.  


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна