Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы зүрхний цохилтЗагвар

The Heartbeat of God

30-с 29 дахь өдөр

АВРАЛ

Исаиа 12:2


Өө Бурхан минь, Та бол миний Аврал! Миний зүрх сэтгэл Таны амийн үгсийг, сэтгэл минь Таны хайрын үйлсийг хүсэн тэмүүлдэг. Би Танаас дахин нэг удаа нулимс асгаруулан гуйж байна, "Бурхан минь, намайг авраач. Учир нь их ус аминд минь заналхийлжээ. Гүн намагт би живж тэнд хөл тогтох газар үгүй. Гүн усанд би орж, үерт автлаа. Хашхирсаар байгаад би ядарчээ, хоолой минь хатжээ. Бурханаа хүлээсээр нүд минь гархилжээ." Хайртай Аврагч минь, Таны эрч хүч, Таны чадал тэнхээ, Таны эрх мэдэл, Таны хайрыг санахад надад туслаач. Эдгээрийг миний айдас, төөрөгдөл, хардлага, урам хугарал зэрэг үймээн самуун давалгаанаас намайг гаргах татлага болгооч. Тийм ээ, Бурхан минь, дахин нэг удаа миний хүч ба миний дуу, миний аврал болооч! Өө Бурхан минь миний итгэл гичийн үр шиг өчүүхэн, Та үүнээс илүүг шаардаагүйд талархаж байна. Таны шантаршгүй хайрын улмаас би эдгээр итгэл найдварын үгсээс аль хэдийн зуурч чадахаар болсон байна. Тэр дээрээс гараа сунган, намайг авч, их уснаас татан гаргасан. Тэр намайг хүчит дайснаас минь аварсан ... ЭЗЭН миний түшиг байлаа. Намайг уудам газарт авчран аварсан билээ. Тэр намайг таалсан учраас намайг аварсан. Тийм ээ, зүрх сэтгэл минь удахгүй "Тэр миний аврал болсон" гэж дахин дуулах болно.


© Крис Бакстер 2014 Clear Day Publishing


Ѳдѳр 28Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

The Heartbeat of God

"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан ч...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крис Бакстерт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.respitefortheweary.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна