Төлөвлөгөөний мэдээлэл

Craig & Amy Groeschel-нарын ѳнөөдрөөс эхлэн урагшааЗагвар

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

7-с 7 дахь өдөр

"Насан Туршдаа"

Бурханыг Эрж хай. Шударга зөрчилд. Хөгжилд. Үнэнч хэвээрээ үлд. Тэгээд хэзээ ч бүү бууж өг. Насан туршийн гэрлэлтийн түлхүүр таван амлалтууд нь эдгээр болно. Гэвч бидэнд Бурхан эдгээр зүйлүүдийг хийж өгөх хэрэгтэй болдог; эдгээрийг бид өөрсдийн хүч чадлаар хийж чадахгүй.

Өнгөрснөө ардаа орхи. Өдөр бүрийг шинэ өдөр байлга. Энэ өдрөөс эхлэн, өөрсдийн гэрлэлтээ ямар байлгахыг хүсч байна тэр шийдвэрийг бид гаргаж чадна. Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, Бурхан бидний ирээдүйг өөрчилж чадна. Гэрлэлтээ энгийн, төвлөрсөн, мөн Христийг төвөө болгосон байлга, тэгвэл та ихэнх хүмүүсийн мөрөөдөхөөс цаашгүй тэр гэрлэлтийг өөрийх болгох болно.

Хамтдаа залбиръя: Бурхан, энэ Библи Уншлагын Төлөвлөгөөний төгсгөлийг Таны надаар гэрлэлтэд маань хийлгэх шинэ зүйлийн эхлэл гэж харахад туслаач. Өөрийнхөө амьдралын бүхий л хэсгийг Таниар удирдуулахаар би өгч байна—гэрлэлтээ оролцуулан—тэгснээрээ би бүх л амьдралаараа Таньд алдар ба магтаалыг өргөхийн тулд юм. Энэ дэлхийд Таны хайр, аврал, өршөөл, ба уучлал ямар байдгийг харуулсан тийм гэрлэлтийг би хүсч байна. Таныг эрж хайхаар амлах үед минь, гэрлэлтэд маань Өөрийн оршихуйгаар байж, бид хоёрт Өөрийн ивээл хайрыг буулгаач. Бидний харилцаанд Таны аль хэдийн хийсэн бүх зүйлийн төлөө талархъя. Бидний дотор мөн биднээр дамжуулан хийх бүхний төлөө Таньд талархъя. Есүсийн Нэрээр, амен.
Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Craig & Amy Groeschel’s From This Day Forward

Гайхалтай гэрлэлт таных байх боломжтой. Таны өнөөдрийн хийж буй сонголтууд маргаашийн таны гэрлэлтийг тодорхойлох болно. Пастор мөн Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зохиолч болох Craig Groeschel ба түүний эхнэр,...

More

Zondervan, HarperCollins, болон LifeChurch.tv-д энэ Уншлагын Төлөвлөгөөгөөр хангасанд нь талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.zondervan.com/from-this-day-forward-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна