Бурханы эр хүнЗагвар

Хамт байдаг удирдагч
Бүрэн дүүрэн, сүнслэг эр хүний зургаа дахь чанар бол бусдад хэрэгтэй үед хажууд нь хамт байх явдал юм. Тэрээр аминч биш тул түүний хүсэл хариу нэхэлгүйгээр өөрийгөө зориулах байдаг. Гэр бүлдээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулах урам зориг бусдад өөрийгөө өгөх баяр хөөрөөс төрдөг аж.
Хүүхдүүд маань жаахан байхад би тэднийгээ унтахаас нь өмнө товчхон ярилцаад залбирах цагийг гаргадаг байлаа. Тэд өсвөр насанд хүрэхэд оройны энэ бяцхан яриа илүү урт, илүү оролцоотой болж билээ. Гэхдээ заримдаа завгүй хуваариас болоод цаг гаргаж чаддаггүй байсан ч өөр тохиолдолд заавал цаг гаргадаг байв. Тэднийхээ хажууд байн сонсож, залбирч өгөх энэ цагт нэгэн маш онцгой зүйл байдаг байжээ. Тэнд яригдаж буй бүхий л яриа өөрийнхөөрөө бас нууц учраас хүүхдүүд маань бусад эцэг эхчүүдийн сонсоод ч гайхахаар зүйлсийг хуваалцдаг байлаа. Гэхдээ тэд маань яагаад энэ бүгдээ надтай хуваалцсан бэ гэвэл би орой бүр тэднийхээ хажууд байж, би чамд санаа тавьдаг, ’чамд юу тохиолдож байгааг анхаардаг, би чамд хайртай гэдгээ ойлгуулсан учраас л тэр юм.
Өөрийгөө гэр бүлдээ зориулах нь арвин ургац авчрах ухаалаг хөрөнгө оруулалт мөн. Учир нь бид юу тарьснаа л хурааж авдаг, тарьснаасаа ч илүүгээр, мөн тарьсныхаа дараа (Галат 6:7). Тарих, хураахын зарчим нь дан ганц ургацын талбай дээр ч биш, мөн гэр бүлд хүртэл хэрэгждэг аж.
Аав хүн өөрийгөө зөвхөн гэр бүлдээ зориулаад зогсохгүй, мөн итгэлээ бусадтай ч хуваалцаж сурах ёстой билээ. Хэн нэгнийг Христ рүү дагуулахад Бурхан хэрхэн ашигласан тухай аав хүний гэрчлэл хэчнээн олон сургалтыг нийлүүлснээс ч илүү гэр бүлийг урамшуулан зоригжуулж, итгэлээ хуваалцахад хүргэдэг юм.
Мөн бид үлгэр дуурайл ба заавраар хүүхдүүддээ аль болох бага дээр нь чуулганд өргөл, аравны нэгээ өргөхийг заах нь чухал. Ганцхан чуулганыг санхүүгээр дэмжих зорилгоор биш, мөн Бурханы Үгэнд дуулгавартай байхад суралцаж, Түүнийг хайрлах хайраа харуулж сургахын тулд. Мөнгө хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг учраас хүүхдүүддээ мөнгөтэй хэрхэн харьцахыг зааж сургах нь чухал хичээл болно. Аав минь ээ, үүрэг хариуцлага ба боломж бололцоо нь таных. Та аравны нэгээ өргөж байгаа нь гэр бүлийнхээ санхүүгийн болон сүнслэг талбарт оруулж байгаа ухаалаг хөрөнгө оруулалт юм. Санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдлыг туулах үедээ та тухайн нөхцөл байдлыг даван туулах хүч чадал нь цаг хугацаа ба мөнгөөрөө Бурханыг хүндэлснээр ирдэг гэдгийг хүүхдүүддээ зааж болно. Эд бол хүүхдүүдийн тань хэзээ ч мартахгүй хичээл юм.
Бурханд олон өөр арга замаар зориулж сурах нь гэр бүлийн хувьд сэтгэл хөдөлгөм үйл хэрэг болж болдог. Та хэрэгцээ байгааг анзаарвал Бурхан Эцэг танаар дамжуулан юу өгөхийг хүсэж байгааг залбиран гуйгаад, хамтдаа дуулгавартайгаар дагавал энэ нь маш баяр хөөртэй, мөн сүнслэг байдлын хувьд хүчирхэг туршлага болох болно. Эдгээр хичээлийг сайн зааж чадвал хүүхдүүдийн тань хувьд насан туршийнх нь сүнслэг болоод санхүүгийн чиглүүлэг байж чадна.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Бурханы эр хүн нь “төгс төгөлдөр” эсвэл “өв тэгш” байх албагүй. Дараах судлалын цагаар дамжуулан Доктор Чарльз Стэнли сүнслэг эр хүн байх нийт долоон шинж чанарыг дүрслэн харуулжээ. Эдгээр шинж чанарыг ойлгон хувийн амьдралдаа хэрэгжүүлснээр жинхэнэ Бурханы эр хүн, нөхөр, аав болоход тань энэхүү судлал туслах болно.
More