Төлөвлөгөөний мэдээлэл

Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

7-с 6 дахь өдөр

Өөрсдийнхөө өөрчилж чадахгүй зүйлийг бид яах хэрэгтэй вэ? 


Бусдын зүрх сэтгэлийг бид өөрчилж чадахгүй. Өнгөрснийг бид өөрчилж чадахгүй. Нөхцөл байдлаа бид өөрчилж эсвэл хянаж ч чадахгүй байж болно. Гэхдээ асуудлууд, харилцаанууд, зогсоолуудын тань хамт тодорхой шалтгаантайгаар Бурхан таныг энэ амьдралд байрлуулсан гэдэг Түүний тэнгэрлэг ойлголтод та итгэдэг үү? Хяналтаас маань давсан тэдгээр зүйлсийг Тэр ашиглан амьдралд минь зориулсан Өөрийнхөө төгс төлөвлөгөөнд бүрэн найдахыг бидэнд зааж байж болохуу? Бурхан юуг ч үр ашиггүй үрдэггүй. Тэр хатуурсан зүрх, хүнд нөхцөл байдал эсвэл хяналтаас маань гадуурх зүйлсийг үр ашиггүй үрдэггүй. Амьдралд тань буй өөрчилж чадахгүй хэдий ч таны дургүй зүйлсээр дамжуулан Тэр танд юуг харуулж байж болох вэ? 


Өөрсдөөсөө асуувал зохих өөр нэг асуулт гэвэл: өөрчилж чадахгүй зүйлсээ бид тэсвэрлэн байна уу эсвэл хүлээн авч байна уу?  


Тэсвэрлэх, хүлээн авахын хооронд асар том ялгаа байгаа бөгөөд ялгаа нь бидний хандлагад оршино. Зүгээр л эсэн мэнд үлдэхийн тулд хангалттай зүйлийг л хийхийг тэсвэрлэх гэдэг бол хүлээн авах нь бэрхшээлийн дунд ч хүртэл тэсвэрлэн гарахаас цэцэглэн хөгжих рүү биднийг өргөдөг.


Тэсвэрлэхийнхээ оронд хүлээн авахыг бид сонгох үед нөхцөл байдалд маань өөрчлөлт огт гарахгүй байж болох хэдий ч зүрхэнд маань өөрчлөлт гарах болно. Өөрчлөгдөшгүй тэдгээр нөхцөл байдлуудыг ашиглан зүрхийг маань зөөлрүүлж болох бөгөөд энэ нь өөр бусад ямар ч аргаар өөрчлөгдөхгүй байхаар байсан байж болно.


Дуулал 37:4 энэ санааг илүү дээр ойлгоход бидэнд туслах болно. "Эзэнд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө." Бүхий л зүйлийг зөв хийх юм бол хүссэнээ би олж авах болно гэсэн утгатай гэж би үүнийг өсвөр насанд байхдаа боддог байсан ба…хожим нь "баярлагтун" гэдэг үгийн жинхэнэ утга учрыг би олж мэдсэн. "Баярлах" гэдэг үгийн еврей орчуулга нь эмзэг байх гэсэн утгатай. Үгэнд оромтгой, зөөлөн байх гэсэн санааг энэ нь агуулдаг. Тэгэхээр Эзэнд баярлагтун гэж Бурхан хэлэх үедээ Тэр, "Хүслийг чинь Би хэлбэржүүлэн тогтооё. Миний дотор баярлах үед хүсэл чинь Минийх болдог. Миний хүсэх зүйл чинийх болдог." гэж хэлж буй аж.


Өөрчилж чадахгүй зүйл чинь таныг өөрчлөх зүйл болох замаар Өөрийнхөө өгсөн зүйлд шумбахыг Тэр таниас хүсэж байна уу?


Эзэн, амьдралд минь буй зарим зүйлд би дургүй, гэвч үүнийг өөрчлөх хүч надад байхгүй. Хандлага, сэтгэлгээгээ өөрчлөхөд хийж чадах зүйлийг минь надад харуулаач. Таны хайрын гараар хэлбэржүүлэгдсэн махан зүрхтэй байхыг би хүсэж байна. Туулж буй зүйлээ ойлгохгүй байх үедээ ч хүртэл Танд найдахад надад туслаач. Энэхүү хүнд, өөрчлөгдөшгүй нөхцөл байдлаа би Таны гарт тавьж улмаар Та хүслээ биелүүлээч гэж би гуйн залбирч байна./1> 


Дараах бичээсүүдийг уншаад үз.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Break Free From Comparison a 7 Day Devotional by Anna Light

Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Анна Лайтад (LiveLaughLight) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.livelaughlight.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна