Төлөвлөгөөний мэдээлэл

Христийн дaхин амилалтын заргаЗагвар

Case For The Resurrection Of Christ

4-с 2 дахь өдөр

Дaхин амилалтын талаарх нэмэлт нотлох баримт 



Христийн дaхин амилалтыг дэмжих нотолгоонуудыг шалгах явцад байнга асуугддаг асуулт бол, "Христ үхлээс дахин амилсан уу эсвэл үгүй юу гэдэг асуултад хариулахад Библиэс өөр нотлох баримт эсвэл ямар нэгэн хүчин зүйл байдаг уу?" эсвэл бид үүнийг зүгээр л 'сохор итгэл' гэж тооцох ёстой юу? гэсэн асуулт байдаг. Паул И. Литтл энэ асуултад хариулахын тулд авч үзвэл зохих түүхийн гурван чухал нотлох баримтыг харуулжээ.



Нэгдүгээрх нь Христитгэлт Чуулганы оршин байгаа нь. Үүний үндэс нь Нэгдүгээр зууны үеийн ( МЭ 32 он) Палестинаас гаралтай болохыг нь тогтоох боломжтой юм. Үүнд хамааралтай асуултыг харвал, 'чуулганыг оршин тогтноход юу нөлөөлсөн бэ?'. Антиох дахь (Үйлс 11:26) хамгийн анхны Христитгэгчид хэмээн нэрлэгддэг нэгдүгээр зууны дагалдагч нар тунхаглалаараа (Үйлс 11:20-21) тухайн үеийн ертөнцийг орвонгоор нь эргүүлж байв. Дaхин амилалт тэдний тунхаглалын төдийгүй амьдралынх нь ч бас үндэс суурь байлаа. Өөрөөр хэлбэл тэртээгээс өдгөөг хүртэлх дэлхий даяар бүхий л Чуулган зөвхөн Христийн дaхин амилалт гэсэн цорын ганц суурь дээр бий болсон, өөр юун дээр ч биш.



Хоёрдугаарт, Христитгэлт өдрийн талаарх үнэн гэж байдаг. МЭ 32 оноос эхлэн Христитгэгчид Ням гарагийг хүндэтгэл мөргөлийн өдөр болгон цугласаар иржээ. Нэгдүгээр зуунд эргэн очвол хуанлийн өөрчлөлт нь үнэхээр тэмдэглэхүйц зүйл байв. Иудейчүүдийн Амралтын өдөр болох долоо хоногийн долоо дахь өдрөөс Иудей хуанлийн дагуу долоо хоногийн хамгийн эхний бөгөөд хүндэтгэл мөргөлийн өдөр болох Ням гарагт шилжихэд ямар нэгэн шийдвэрлэхүйц зүйл тохиолдсон нь гарцаагүй! Есүс үхлээс амилсныг тэмдэглэхийн тулд ийм өөрчлөлт гарах шаардлагатай байв. Эхэн үеийн Христитгэгчид Иудей гаралтай хүмүүс байсныг санацгаая. Тиймээс, энэхүү өөрчлөлтийг Христийн дахин амилалтаас өөрөөр тайлбарлах ямар ч арга замгүй.



Эцэст нь, Христитгэлт ном болох Шинэ гэрээний оршин буй нь. Ном бүхэлдээ дахин амилалтыг нүдээрээ үзсэн хүмүүсийн гэрчлэл эсвэл хувь хүний гэрчлэлүүдийг агуулсан байдаг. Тэд өөрсдийн гэрчлэл ба итгэлийнхээ төлөө тамлал ба эрүү шүүлтийн сорилттой нүүр тулсан. Христийн дахин амилалтаас гадна эдгээр дагалдагч нарын золиосыг тайлбарлах шалтгаан үүнээс илүү байхгүй гэдгийг би мэднэ. Бацелл Баретт Бакстер '…учраас би итгэдэг' номондоо энэ санааг маш тодорхой дүгнэжээ, "Христитгэгчид байснаараа дэлхийгээс юу ч хожихгүйн зэрэгцээ өөрсдөдөө буй бүхнээ алдах байсан. Гэсэн хэдий ч, Есүс бол Христ, Бурханы Хүү – үхээд, оршуулагдан, дахин амилсан хэмээх итгэл үнэмшилдээ үнэнч байхын тулд өөрсдийнхөө амийг золиосолсон."


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Case For The Resurrection Of Christ

Христийн дaхин амилалтад дэмжлэг үзүүлэхүйц хөдөлшгүй нотолгоо ба баримтыг олгох зорилготой. Эдгээр баримтууд нь үл итгэгчид, шүүмжлэгчид болон хайгчдын тавих асуултуудад хариулахын тулд бэлтгэгдсэн болно. Гэсэн хэдий ч ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан RZIM India ба Илтгэгч & Сургагч Балажиед Нонгрумд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://rzimindia.in/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна