Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмуудЗагвар

Time Management Principles From God’s Word

6-с 3 дахь өдөр

Зориулалтуудаа цэгцэл

Бидний үгс "За" бол "за" байг гэж Есүс бидэнд тушаасан хэдий ч Христитгэлт хүний хэлсэн "За" нь үнэндээ "үгүй" гэсэн утгатай байх нь улам илүүтэйгээр олширсон. Хэлсэн үгэндээ бид хүрэхгүй байх тохиолдол бүрт, оройтож ирэх бүрт, аливаа төслийг цагт нь хийж дуусгахгүй байх бүрт, "боломж гарсан даруйд тэдэн рүү эргэж залгах болно" гэсэн дуут мессэжийнхээ амлалтыг биелүүлэхгүй байх тохиолдол бүрт, "за" чинь "за" байг гэсэн Есүсийн тушаалыг бид зөрчиж байна гэсэн үг. Бүх зүйл хурдацтай хөгжиж буй амьдралд, бид "за" гэж хэлэх нь урьдаасаа улам илүү олширсон бөгөөд хэлсэн амандаа хүрэхгүй байх нь улам илүү олширсоор байна. Энэ гэм нь ямар ч гэм хоргүй мэт санагдаж буй нь чуулган дотор аюулын дохиог асаах ёстой. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, энэхүү алдагдсан дэлхийд Есүс Христийг төлөөлөгчид мөн. Аврагчаа сайн тусган харуулдаг байхын тулд бид хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой.

Гэхдээ бид үүнийг амьдрал дээр хэрхэн хийх боломжтой вэ? Энэ нь амлалтуудаа үр нөлөөтэйгөөр цэгцлэх тогтолцоог бий болгохоос эхэлдэг. Энэ нь цаасан дээр бичихтэй адил энгийн байж болох ч эсвэл ОмниФокустай адил дижитал ажил хэргийг зохицуулах тогтолцоотой адил төвөгтэй байж болох юм. Ямар хэрэгслэл ашиглах нь үйл явцаас хамаагүй бага ач холбогдолтой. Хэрэв бид Есүсийн бидэнд өгсөн та нарын "за" чинь "за" байг гэсэн тушаалыг биелүүлэхийг хүсч байгаа бол "за" гэж хэлж байгаа бүхнийхээ бүртгэлийг хөтлөх арга зам бидэнд байх ёстой. Мэдээжийн зүйл мэт санагдаж байгаа байх тийм үү? Мэдээж тийм! Харамсалтай нь цөөхөн хүн л үүнийг амжилттайгаар хийж чаддаг. Сайн мэдээ гэвэл, энэ бол шийдвэрлэх маш энгийн асуудал юм.

Өнөөдөр өөртөө, найзууддаа, эхнэр юмуу нөхөртөө, хүүхдүүддээ, хамт ажилладаг хүмүүстээ гэх мэт өгсөн бүх амлалтуудаа "бодол санаандаа цэгцлэх"-д зориулан 30 минутыг зарцуул. Жагсаалтаа гаргаж дууссаны дараа, дахин тохиролцох эсвэл зүгээр л хийж дуусгавал зохих амлалтуудыг хай. Жишээ нь: магадгүй та эмээ рүүгээ ярина гэж өнгөрсөн долоо хоногт амласан хэдий ч хараахан ярьж амжаагүй байгаа байж болох юм. Эмээ рүүгээ залгах амлалтаа биелүүлэхэд 5 минутыг зарцуул. Хэдийгээр оройтсон ч гэсэн таны "за" чинь "за" байг. Энэхүү дасгалыг хийж дуссаны дараа бүх зүйлс толгойноос чинь гарсанд та итгэлтэй байж, асар их тайвшрал болон амар тайвныг та мэдрэх болно гэдгийг би амлаж байна.

Давид Аллены Аливааг хийж дуусгахгэдэг ном нь бүхий л амлалтууддаа бүртгэл хөтлөхөд тань туслах хамгийн шилдэг эх сурвалж мөн.Номын товч агуулгыг болон "за" чинь үргэлж "за" байхад баттай байх өөр бусад зөвлөгөөнүүдийг татаж авахын тулддээр дарна уу.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Time Management Principles From God’s Word

Өдөрт 24-өөс илүү цаг байхгүйд та санаа зовж байна уу? Таны хийх зүйлсийн жагсаалт хийх ёстой зүйлсээр дүүрсэн байна уу? Ядарсан байхаас залхаж байна уу, Бурханы Үгэн дотор, найз нөхөд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг хангалт...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/time/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна