Төлөвлөгөөний мэдээлэл

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 6 дахь өдөр

Дүүрэн баяр баясгалан нь зүрх сэтгэлд л байдаг. Муу нэгэн бидний сэтгэлийг Бурханаас холдуулж эргүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, хүмүүсийг бие махбодоор нь тамлан зовоож, заримыг нь дарамталдаг байхад, хэрхэн энэ ертөнцөд Христэд итгэгч хүн аз жаргалаар (хэрэв аз жаргал нь эргэн тойронд юу болж байгаа зүйлээс шалтгаалдаг бол) дүүрэн байх болон тийм боломжтой байж болох юм вэ? Ийм нөхцөлд аз жаргал нь хамгийн өрөвдмөөр аминч үзлийн үр дүнд байж болох юм. Гэхдээ баяр хөөртэй зүрх сэтгэл бол хэзээд хүндлүүштэй зүйл бөгөөд баяр баясгалан нь гадаад нөхцөл байдлаас хэзээ ч хамаардаггүй.



Библид баяр хөөрийн тухай маш их ярьдаг ч "аз жаргалтай" Христитгэлтний тухай хаана ч байдаггүй. Аз жаргал нь тохиолдож буй зүйлээс хамаардаг бол, баяр баясгалан нь тийм биш. Есүс Христ баяр хөөртэй байсан бөгөөд Тэрээр “тэдэнд Миний баяр баясгалан дүүрэн болгогдохын төлөө” залбирдаг гэдгийг санаарай.



Эргэцүүлэн бодох асуултууд: Миний амьдралын баяр баясгалан, аз жаргалын харьцаа ямар байна вэ? Нөхцөл байдал миний сэтгэл санаанд нөлөөлөхийг би хэр зөвшөөрдөг вэ? Би ихэвчлэн баяр хөөртэй байдаг уу?



"Библийн сэтгэл судлал" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгү...

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна