Төлөвлөгөөний мэдээлэл

Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 24 дахь өдөр

"Инээмсэглээд л байгаарай" гэдгээс илүү эгдүүцэл хүргэсэн зөвлөгөө байхгүй байх л даа. Энэ бол хуурамч, удалгүй замхрах туяа мэт юм. Есүс Христийн хүний ​​төлөө хийдэг зүйл нь сүүмэлзүүлэх биш харин гэрэлтүүлэх явдал юм. Есүсийн өгдөг баяр баясгалан нь Түүний зан чанартай нэгдмэл байсны үр дүн юм. Хэрэв бид гэрэлд байсаар байх аваас Бурханы Сүнс биднийг дүүргэх болно. Бидэнд Бурханы хүч дотор хийж чадахгүй ямар ч ажил байхгүй.



Бурханд бид цаашид тэвчиж чадахгүй нь гэж хэлэх ямар ч ажил байхгүй. Бурхан Өөрийн Хүүтэйгээ хийсэн шиг бидэнтэй ч хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байх ёстой. Тэгвэл бидний амьдралд юу ч тохиолдсон бид баяр баясгалангаар дүүрэн байх болно.



Эргэцүүлэн бодох асуултууд: Миний инээмсэглэл хуурамч уу эсвэл үнэнээсээ юу? Миний баяр баясгалан найдвар төрүүлсэн мэт дүр эсгэдэг үү, эсвэл дотроос минь гэрэлтдэг үү? Бурхан миний өөрийн сонголт биш нөхцөл байдалд ч надад баяр баясгаланг өгч чадна гэдэгт би итгэдэг үү?



"Тусламж авах газар" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгү...

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна