Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 16 дахь өдөр

Бидний Эзэн Өөрийн амьдралыг бусдад хэрхэн ерөөл болсон эсэхээр хэмжсэн гэж бодъё. Тэрээр яагаад мянга мянган хүнд, хөршүүддээ, Өөрийнхөө үндэстэнд "бүдрүүлэх чулуу" нь болсон юм бол, яагаад гэвэл Түүгээр тэд Ариун Сүнсийг басамжилсан бөгөөд төрөлх нутагт нь "Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг [үйлдсэн]гүй" (Матай 13:58).

Хэрвээ бидний Эзэн амьдралаа үнэн бодит байдлын үр дүнгээр хэмжсэн бол, Тэрээр үнэхээр зовлонгоор дүүрэн байх байсан. Бид бусдад сайныг үйлдэн сүнсийг нь аврахаар ирээгүй, энэ бол бодит үнэн зүйл, гэвч энэ бидний санаа зорилго биш байдаг болохоор үүнээс үүдэн бидний ихэнх маань дагалдагч байхаа больдог. Бурхан биднийг бусдад ерөөл болгох л юм бол бид Түүнийг дагана, гэтэл тэгэхгүй бол бид Түүнийг дагахгүй. Өвсний дайтай хүний бүхий л баяр баясгалан нь түүнийг бүтээсэн зорилго биелэгдэх явдал юм, бид Түүний алдрыг магтан алдаршуулах ёстой.

Эргэцүүлэн бодох асуултууд: Би өөрийн амьдралыг хэрхэн хэмждэг вэ? Би Бурханы бурханлаг байдал ба итгэмжит байдлын хэмжүүрийг ашигладаг уу эсвэл алдартай, бүтээмжтэй, үр ашигтай ертөнцийн үнэлдэг зүйлсийг ашигладаг уу?

"Бурханы хайр" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org