Төлөвлөгөөний мэдээлэл

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

30-с 2 дахь өдөр

"Бидний хянаж чадахааргүй нөхцөл байдлууд"-ын талаар авч үзэцгээе. Нөхцөл байдлаа хянаж чадах хүн гэж нэг ч байдаггүй, харин эдгээр нөхцөл байдлуудад өөрсдийгөө удирдан жолоодож байгаа арга замынхаа төлөөх хариуцлагыг бид өөрсдөө үүрдэг. Жолоодож буй хүний чадвараас шалтгаалан ижил салхитай газар хоёр завь хоёр өөр зүгт явах боломжтой байдаг. Хөлөг онгоцоо хаднууд руу чиглүүлсэн залуурчин, салхи тэр зүг рүү байсан учраас надад ямар ч арга байгаагүй гэж хэлдэг байхад; харин хөлөг онгоцоо боомт руу залуурдсан нэгэн ижил салхитай газарт байсан хэдий ч түүний хүссэн зүгт салхи залахуйцаар хэрхэн залуурдахыг тэр мэддэг нэгэн байв. Энгийн амьдралын замбараагүй байдалд залуурдах боломжийг Бурханы амар тайвны хүч танд олгодог.



Өө Эзэн, зөвхөн Тан руу, Тан руу л би эргэнэ. Таны хайрын тааламжит мэдрэхүй болох амар тайвныхаа хамгаалалтаар надад хүрэх хүртэл чинь хүлээж буй орон гэргүй нэгэн бол би мөн.



Тунгаан бодох асуултууд: Амар тайван миний амьдралд ямар хүч чадалтай вэ? "Эрүүл ухаан"-д минь нийцэх ёстой хэмээн зүтгэх замаар амар тайвны хүч чадлыг би хулгайлж байна уу? Хайрлагч Бурхантай амар тайван дотор байхаас илүү аюулгүй байдал гэж юу байх вэ?



Амьдралын ёс зүйн үндэс болон Бурханы хаалгыг тогшин байгаа нь © Дисковэри Хаус Паблишерс-с эш татсан болно

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эр...

More

Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна