Төлөвлөгөөний мэдээлэл

Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

30-с 12 дахь өдөр

Бид бусдын хүсэлд тааруулан алдаж онон амьдрах гэж хичээхийн оронд Есүстэй нэгдсэнээр амьдрал маань маш амар хялбар болж эхэлдэг. Учир нь Түүний дотор эргэлзээтэй хэцүү зүйлс гэж огт байдаггүй учраас бүхий л санаа зоволт маань Түүнд итгэмжтэй байх болж хувирдаг. Түүний мэргэн оюун ухаан болон бүх зүйл сайн сайхан болох болно гэсэн Түүний найдварт итгэл найдвараа тавьцгаая. "Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна" (2 Тимот 2:13). Тэнгэр элч нарын дуулал үнэнийг одоо ч агуулсаар байдаг: "Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай."



Дотоод амар тайвныг олж авах арга зам бол бүх зүйлс Түүний тэнгэрлэг хүсэл болон төлөвлөгөөнд захирагдаж байдагт оршдог. Бүхий л зүйлс өөрийнх нь хүслийн дагуу амжилттай байх ёстой хэмээн боддог хүн энэхүү арга замыг хэзээ ч таньж мэдэж чаддаггүй бөгөөд хэцүү, зовлонтой, үргэлж амар тайван бус, баяр хөөргүй байх бөгөөд амьдрал нь Бурханы хүсэлтэй санал нийлэн Түүний амар тайвныг мөшгөдөггүй.



Тунгаан бодох асуултууд: Миний амар тайвныг ямар эргэлзээ сарниулж байна вэ? Бусдад үзүүлэхгүй байх ямар амар тайвны дохиог би харах хэрэгтэй вэ? Би ямар арга замаар Бурханы таалалд нийцэх хэрэгтэй байна вэ?



"Христитгэлт сахилга бат"-с эш татсан болно © Дисковэри Хаус Паблишинг

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эр...

More

Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна