Сэтгэлийн түгшүүр
Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлал
Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.
Юунд ч бүү санаа зов
Санаа зоволт нь бидний цаг хугацаа, эрч хүч, амар тайвны хулгайч юм. Тийм байхад бид яагаад санаа зовдог вэ? Энэхүү 3 өдрийн төлөвлөгөөний үеэр бид санаа зоволт гэж юу болох, яагаад бид санаа зовдог, мөн үүнийг хэрхэн болих талаар авч үзэх болно.
Юунд ч бүү санаа зов
Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй.
Сэтгэлийн түгшүүрийн эсрэг залбирах нь
Амьдралын маань ямар ч үед сэтгэлийн түгшүүр гэтсээр орж ирэх боломжтой. Гэхдээ энэ нь тантай хамт үлдэх ёстой зүйл гэсэн үг биш! Өнөөдөр та юутай ч нүүр тулж байсан хамаагүй Бичээс дэх хүчирхэг амлалтуудын дагуу залбирах замаар Бурхантай холбогдож, сэтгэлийн түгшүүр болоод үүний сүйрүүлэгч нөлөөллийг даван дийлж чадна. Амьдралдаа буй сэтгэлийн түгшүүрийн хүлээсийг мултлах, мөн Бурханы Үгээс амар тайвныг олж авах алхам хийхийн тулд дараагийн хэдэн хоногийн турш бидэнтэй хамт аялна уу.
Дагалдагчийн тэмдэглэлээс Нэг ном бүрээр унших уншлагын төлөвлөгөө
Библийг ном бүрээр уншихад таныг удирдах дагахад хялбар гарын авлага. Дагалдагчийн тэмдэглэлээс авсан Библийг ном бүрээр унших энэхүү уншлагын төлөвлөгөө нь танд нэг жилийн дотор Библи уншихад шаардлагатай зүйлсийг өгөх болно.
Ажлын байран дээрх санаа зовнил
Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайхмаар зүйлс биш ээ. Эдгээрийг туулж өнгөрүүлсэн хүмүүсийн түүх, итгэл найдварыг та Библээс олж уншина.
Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуй
Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.
Амар тайвныг олох нь
Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз Стэнли танд амьдрал өөрчлөхүйц сэтгэлийн амар тайванд хүрэх, өнгөрснөөс үлдсэн харамслаас салах, тулгамдсан асуудалтайгаа нүүр тулах, ирээдүйн талаарх тайтгарлыг олох арга замуудыг санал болгож байна.
Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах
Их Британийн тамирчин Синди Сэмбэр тэмцээн дээрх эргэлзээ болон түгшүүрээ хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Синди тамирчдад айдсаа хэрхэн Бурханы амлалтад итгэх итгэл болгон төвлөрөхөд тусалдаг. Энэхүү төлөвлөгөө айдас түгшүүрээ итгэлээр солих энгийн, практик аргуудыг зааж өгдөг. Энэ нь спорт болон амьдралын аль алинд нь тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Мөн тэмцээний өмнө, тэмцээн дундуур болон дараа нь ашиглах боломжтой тэмцээний нэг хэсэг юм.