Эдгэрэл
Хайрла бас Хайрласаар бай
Хайраа тэмдэглэх нь тодорхой нэг тэмдэглэлт өдрөөс ч илүү зүйл; Энэ бол Бурханы хайр эдгээж, сэргээж, Түүний сайн сайхныг тунхаглах амьдралыг бидэнд өгөхийн тулд ирсэн гэдгийг бусдад байнга сануулах амьдрал юм. Би таныг гурван өдрийн турш хайр юуг төлөөлдөг, Бурханы хүсдэг шигээр бусдыг хайрлах нь ямар байдгийг судлахыг урьж байна.
Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүр
Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.
Сонгогдсон - Христ доторх эмэгтэйн мөн чанар
Эмэгтэйчүүд бид амьдралд олон янзын дүрд тоглож буйгаар өөрсдийгөө олж харах нь элбэг байдаг. Гэхдээ энэхүү завгүй байдлынхаа дунд бид хэн бэ гэдэг гол сууриа санах нь чухал юм: бид Бурханаар сонгогдсон, Христ доторх эмэгтэй юм. Энэхүү тодорхойлолт, үнэ цэн нь бидний амьдралын үндэс суурь болж, Бурхан болоод бусадтай харилцах бидний харилцааг хэлбэржүүлдэг. Дараагийн гурван өдрийн туршид энэхүү үнэ цэнийг илүү гүнзгий судлахад бидэнтэй нэгдээрэй!
Хүчирхийлэл
Хэн ч хүчирхийлэлд өртөх зүйл хийгээгүй. Бурхан таньд хайртай бөгөөд хүндлэгдэн дээдлэгдээсэй гэж хүсдэг. Хэний ч алдаа, дутагдал, үл ойлголцол нь таныг бие махбодын, бэлгийн замын эсвэл сэтгэл санааны хүчирхиййлэлд өртүүлэх ёсгүй. Энэ 7 өдрийн төлөвлөгөө нь Бурхан хүн бүрт шүүлт, хайр болон тохь тухыг хүсдэг гэдгийг ойлгоход чинь туслана.
Бялхан цутгагдах 21 өдрүүд
Бялхан цутгагдах 21 өдрүүд YouVersion төлөвлөгөөнд, Иеремиа Хосфорд уншигчдыг өөрөө өөрсдөөсөө хоосруулах, Ариун Сүнсээр дүүргэгдэх мөн бялхан цутгагдсан, Сүнсээр дүүргэгдсэн амьдралаар амьдрах 3 долоо хоногийн аянаар уншигчдыг хөтлөх болно. Энгийнээр амьдрахаа больж, бялхам цутгам амьдралаар амьдарч эхлэх цаг ирээд байна!
Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүй
Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлөгөө нь ердөө долоон өдөр үргэлжлэх хэдий ч та Синдигийн Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүй, номоос илүү ихийг уншиж мэдээрэй.
Бурханы зүрхний цохилт
"Бурханы зүрхний цохилт" хэмээх энэхүү 30 хоногийн төлөвлөгөө дотор итгэлийн амьдралын үнэт зарчим оршдог. Өдөр бүр нь "Өө Бурхан минь, Та бол..." гэсэн үгсийг ашиглан магтаалын тунхаглалаар эхэлнэ. Дараа нь Түүний зан чанар, шинж чанаруудыг дэлгэрүүлэн үзэж эхэлдэг (Жишээлбэл: "Өө Бурхан минь, Та бол Сайн"). Бичээсээр дүүрэн эдгээр чин сэтгэлийн залбирал нь уншигчдыг Бурханы нэрийг өргөмжлөн хүндлэх хэвшил рүү хөтөлж, улмаар Түүний ард түмнээ хайрлах "зүрхний цохилт"-ыг илүү гүнзгий ойлгоход хүргэдэг билээ.
Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялал
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
Юунд ч бүү санаа зов
Санаа зоволт нь бидний цаг хугацаа, эрч хүч, амар тайвны хулгайч юм. Тийм байхад бид яагаад санаа зовдог вэ? Энэхүү 3 өдрийн төлөвлөгөөний үеэр бид санаа зоволт гэж юу болох, яагаад бид санаа зовдог, мөн үүнийг хэрхэн болих талаар авч үзэх болно.