ДУУЛАЛ 98:1-9

ДУУЛАЛ 98:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн. ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн. Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан. Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм. Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун. Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун. Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун. Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл. ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул. Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.

Хуваалцах
ДУУЛАЛ 98 унших

ДУУЛАЛ 98:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНд шинэ дууг дуулагтун, Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн. ЭЗЭН авралаа мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Зөвт байдлаа илчилсэн. Тэрээр Израилийн гэрт хандсан Энэрэл хайр ба үнэн юугаа санасан. Дэлхийн зах хязгаар бүхэн Бурханы маань авралыг үзэв. Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун! Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун! Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун! Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун! Далай болон түүний доторх бүх юмс, Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг! ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин Уул нурууд баярлан дуулаг, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.

Хуваалцах
ДУУЛАЛ 98 унших

ДУУЛАЛ 98:1-9

ДУУЛАЛ 98:1-9 АБ2004