ДУУЛАЛ 98:1-9

ЭЗЭНд шинэ дууг дуулагтун, Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн. ЭЗЭН авралаа мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Зөвт байдлаа илчилсэн. Тэрээр Израилийн гэрт хандсан Энэрэл хайр ба үнэн юугаа санасан. Дэлхийн зах хязгаар бүхэн Бурханы маань авралыг үзэв. Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун! Дуу гарган баярлан дуулж, магтан дуулагтун! Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун! Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун! Далай болон түүний доторх бүх юмс, Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг! ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин Уул нурууд баярлан дуулаг, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөвтөөр, Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.
Дуулал 98:1-9