ЕЗЕКИЕЛ 31:4-9

ЕЗЕКИЕЛ 31:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ус түүнийг ургуулж, газрын гүн түүнийг өндөр болгов. Тэр голуудынхаа хамт суулгагдсан газрынхаа эргэн тойронд үргэлжлэн сунаж, хээр талын хамаг модод уруу сувгуудаа илгээв. Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан ба түүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ. Түүний гишүүд дотор тэнгэрийн бүх шувуу үүрлэж, түүний мөчрүүдийн дор хээрийн бүх араатан төрж, бүх агуу үндэстэн түүний сүүдэрт амьдрав. Тиймээс тэр нь өөрийн агуу байдал дотроо, мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов. Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан юм. Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв. Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав.

ЕЗЕКИЕЛ 31:4-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Ус түүнийг ургуулж, оёоргүй гүн түүнийг өндөр болгов. Тэр голуудынхаа хамт Суулгагдсан газрынхаа эргэн тойронд сунан үргэлжилж Хээр талын хамаг мод уруу сувгуудаа илгээв. Тиймээс өндөр нь хээр талын хамаг модныхоос ч илүү өндөр, Илгээсэн арвин их усных нь улмаас Гишүүд нь олон, мөчрүүд нь урт болжээ. Түүний гишүүд дотор Тэнгэрийн шувуу бүхэн үүрлэж, Түүний мөчрүүдийн дор Хээрийн аливаа араатан төрж, Агуу үндэстэн бүхэн сүүдэрт нь амьдрав. Тиймээс тэр нь агуу байдал дотроо, Мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов. Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан билээ. Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Жодоонууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Шүү модод ч салаа мөчиртэй нь эгнэшгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч модыг Түүний үзэсгэлэнтэй харьцуулшгүй байв. Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь Үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг мод түүнд атаархав.