Езекиел 31

31
Ихэмсэг хуш мод
1Арван нэгдүгээр оны гуравдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү чи, Египетийн хаан Фараонд ба олон түмэнд нь өгүүл.
Чи сүр жавхлангаараа хэнтэй зэрэгцэх вэ?
3Харагтун, Ассири нь Ливанд хуш байсан
Тэр үзэсгэлэнтэй мөчир, ой модны сүүдэртэй,
Маш өндөр, орой нь үүлэн дунд байсан.
4Ус түүнийг ургуулж, оёоргүй гүн түүнийг өндөр болгов.
Тэр голуудынхаа хамт
Суулгагдсан газрынхаа эргэн тойронд сунан үргэлжилж
Хээр талын хамаг мод уруу сувгуудаа илгээв.
5Тиймээс өндөр нь хээр талын хамаг модныхоос ч илүү өндөр,
Илгээсэн арвин их усных нь улмаас
Гишүүд нь олон, мөчрүүд нь урт болжээ.
6Түүний гишүүд дотор
Тэнгэрийн шувуу бүхэн үүрлэж,
Түүний мөчрүүдийн дор
Хээрийн аливаа араатан төрж,
Агуу үндэстэн бүхэн сүүдэрт нь амьдрав.
7Тиймээс тэр нь агуу байдал дотроо,
Мөчрүүдийнхээ уртаар үзэсгэлэнтэй болов.
Учир нь түүний үндэснүүд арвин их ус уруу сунасан билээ.
8Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй.
Жодоонууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй.
Шүү модод ч салаа мөчиртэй нь эгнэшгүй.
Бурханы цэцэрлэгт буй ямар ч модыг
Түүний үзэсгэлэнтэй харьцуулшгүй байв.#Эх 2:9
9Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь
Үзэсгэлэнтэй болгож,
Бурханы цэцэрлэгт байсан
Едений хамаг мод түүнд атаархав.
10Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэрээр өндөрт өргөгдөн оройгоо үүлэн дунд хүргэж, зүрх нь сүрээрээ бардамнасан учраас 11үндэстнүүдийг дарангуйлагчийн гарт Би түүнийг тушаана. Тэр түүнд гэм буруугийнх нь дагуу бүрэн үйлдэнэ. Би түүнийг хөөн зайлуулав. 12Аймшигтай үндэстнүүдээс гарсан гаднынхан түүнийг таслан хаяв. Мөчрүүд нь уулсын дээр, хамаг хөндийд унаж, гишүүд нь нутгийн хамаг жалга дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмэн энэ модны сүүдэр дороос гарч яван түүнийг орхив. 13Түүний нуранги дээр тэнгэрийн бүх шувуу оршиж, түүний унасан мөчрүүд дээр хээрийн бүх араатан байх болно. 14Усны дэргэдэх бүх мод өндрөөрөө үл бардамнан, оройгоо үүлэн дунд эс хүргэж мөн сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд тэгэх юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ» 15Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр нь доошоо Үхэгсдийн оронд орох өдөр Би гашуудуулсан. Би түүнийг оёоргүй гүнээр хаан бүрхэж, голуудыг нь гэдрэг татсан. Түүний арвин их уснуудыг зогсоосон. Би түүний төлөө Ливаныг гашуудуулж, хээр талын хамаг мод түүнээс болж хатаж үгүй болов. 16Би түүнийг нүхэнд орогсодтой хамт Үхэгсдийн оронд буулгах цагт түүний унах дуугаар Би үндэстнүүдийг чичрүүлэв. Едений сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэл сайн моддыг газар дор амсхийлгэв. 17Тэд бас Үхэгсдийн оронруу, илдэнд алагдагсад уруу буун оров. Түүний хүч чадал нь болж байсан хүмүүс үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарсан. 18Едений моддын дундаас алдар, агуу байдлаараа чи алинтай нь тийм адил вэ? Гэсэн ч чи Едений моддын хамт газрын дор унагаагдах болно. Чи илдэнд алагдагсадтай хамт, хозлуулаагүй хүмүүсийн дунд хэвтэх болно. Фараон ба хамаг олон түмэн нь тийм байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна