1 ТИМОТ 4:11-16
1 ТИМОТ 4:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун. Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол. Намайг очтол Судрын уншлага, ятгалга ба сургаалд санаа тавьж ажиллаарай. Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм. Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай. Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна.
1 ТИМОТ 4:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Эдгээрийг тушаа, заа. Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар. Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар. Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул. Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.