1Тимот 4

4
Худал даяанчлал
1Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. 2Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, 3гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. 4Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. 5Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.
Есүс Христийн сайн үйлчлэгч
6Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, чи дагаж буй итгэлийн үгс ба эрүүл сургаалаар тэжээгдсэн, Христ Есүсийн сайн үйлчлэгч болно. 7Харин олиггүй буюу эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. 8Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай. 9Энэ нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн. 10Учир нь бид үүний төлөө зүдэж зүтгэн, тэмцдэг.#4:10 ЗБ-т тайвшруулагддаг Яагаад гэвэл бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид найддаг. 11Эдгээрийг тушаа, заа. 12Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. 13Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар. 14Ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар. 15Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул. 16Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Учир нь ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.

Одоогоор Сонгогдсон:

1Тимот 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна