1 ИОХАН 3:1-5
1 ИОХАН 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй. Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг яг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм. Нүглүүдийг зайлуулахын тулд Тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.
1 ИОХАН 3:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. Нүглийг зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.
