1Иохан 3

3
1Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.#Иох 1:12 2Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. 3Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. 4Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. 5Нүглийг#3:5 ЗБ-т бидний нүглийг зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.#Иох 1:29 6Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй. 7Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм. 8Нүгэл үйлддэг нь диаволынх юм. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү үүнд илчлэгджээ. 9Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна. 10Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.
Бие биенээ хайрла
11Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бид бие биенээ хайрлах ёстой нь билээ.#Иох 13:34 12Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж.#Эх 4:8 13Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. 14Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна.#Иох 5:24 15Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. 16Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. 17Дэлхийн эд хөрөнгөтэй нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ? 18Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая. 19Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. 20Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг. 21Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, 22гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүнд тааламжтайг үйлддэг билээ. 23Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь Түүний тушаал юм.#Иох 13:34, 15:12,17 24Түүний тушаалуудыг сахигч нь Түүн дотор байж, Тэр ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.

Одоогоор Сонгогдсон:

1Иохан 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна