ДУУЛАЛ 57:7-11
ДУУЛАЛ 57:7-11 АБ2004
Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна. Зүрх минь, сэрээч! Босоо ятга болон ятга аа, сэрээч! Би үүрийн гэгээг сэрээнэ. Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн үүлсэд тулам агуу билээ. Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.