ИСАИА 25:6-8
ИСАИА 25:6-8 АБ2004
Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг, бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина. Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.

