ГАЛАТ 3:5-9

ГАЛАТ 3:5-9 АБ2004

та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү? Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав. Бурхан харь үндэстнүүдийг итгэлээр зөвтгөнө гэдгийг Судар урьдаас мэдээд “Бүх харь үндэстнүүд чиний дотор ерөөгдөх болно” хэмээн Абрахамд сайн мэдээг урьдчилан тунхаглажээ. Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Абрахамын хамт ерөөгдсөн ажээ.