Зефаниа 1:2-7
Зефаниа 1:2-7 АБ2013
“Би газрын гадаргаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг Тахилч нартай хамт энэ газраас таслах болно. Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад, ЭЗЭНийг дагахаас эргэж буцсан ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно. Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн, Тэр Өөрийн зочдоо ариусгасан.