Ром 7:15-20

Ром 7:15-20 АБ2013

Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.