Ром 5:1-11

Ром 5:1-11 АБ2013

Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно. Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.