Ром 12:9-18

Ром 12:9-18 АБ2013

Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз. Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.