Ром 10:5-10

Ром 10:5-10 АБ2013

Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ. Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэндээ “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм.) Эсвэл «“Хэн оёоргүй гүнд буух вэ?” гэж бүү хэл.» (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм.) Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ.