Илчлэл 5:2-6
Илчлэл 5:2-6 АБ2013
Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм.