Илчлэл 3:1-6
Илчлэл 3:1-6 АБ2013
Сардей дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Бурханы долоон Сүнс ба долоон одтой Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ. Сэргэг байж, үхэх гэж буй үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Бурханы минь өмнө чиний үйлс гүйцэлдсэнийг Би эс олов. Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийгээ сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй. Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд зохистой учир Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”