Илчлэл 22:11-21

Илчлэл 22:11-21 АБ2013

Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг. Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа. Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна. Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв. Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ! Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.