Илчлэл 14:17-20

Илчлэл 14:17-20 АБ2013

Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэрэлч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв. Галыг захирах эрх мэдэлтэй өөр тэнгэрэлч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэрэлчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв. Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа. Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.