Илчлэл 14:12-16

Илчлэл 14:12-16 АБ2013

Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна. —Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав. Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа. Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна. Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.