Илчлэл 13:6-10

Илчлэл 13:6-10 АБ2013

Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө. Чихтэй нь сонсогтун. Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.