Илчлэл 13:1-4

Илчлэл 13:1-4 АБ2013

Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа. Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв. Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа. Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв.