Илчлэл 12:7-11

Илчлэл 12:7-11 АБ2013

Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэрэлч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэрэлч нар тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх асар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэрэлч нар нь ч доош хаягдав. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг буруутгагч доош хаягдсан тул Бурханы маань аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл ирлээ. Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.