Дуулал 93:1-5

Дуулал 93:1-5 АБ2013

ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй. Сэнтий тань эрт дээр үеэс тогтжээ. Та өнө мөнхөөс байсаар. Аяа ЭЗЭН, их ус босон, Их ус нүргээнээ өндөрсгөн Их ус хүрхрээнээ өргөнө. Их усны нүргээн шуугианаас, Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй. Таны гэрчлэлүүд маш үнэн юм Аяа ЭЗЭН, ариун тань Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.